Мөнгөний бодлого
Харагдац
Мөнгөний бодлого (англи. monetary policy) гэдэг нь мөнгөний эрх баригчдын макро эдийн засгийн бодлого бөгөөд үнийн болон ханшийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг дэмжих зэрэг эцсийн зорилтуудын хослолыг хангахын тулд мөнгөний зах зээлийн нөхцөл байдал (богино хугацааны хүүгийн түвшин, нэрлэсэн ханш эсвэл банкны салбарын одоогийн хөрвөх чадварын түвшин)-ээр дамжуулан нийт мөнгөний эрэлтийг удирдахад чиглэсэн арга хэмжээний цогц юм.
Төрөл бүрийн тодорхойлолтууд
[засварлах | кодоор засварлах]- Олон улсын валютын сан: инфляци болон үйлдвэрлэлийн тогтворжилтыг хослуулан эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдах.
- АНУ-ын Холбооны нөөцийн сан: богино хугацааны хүүгийн түвшин болон эдийн засаг дахь зээлийн хүртээмж, өртгийг удирдах замаар АНУ-д хамгийн их ажил эрхлэлт, тогтвортой үнэ, урт хугацааны хүүгийн түвшнийг дунд зэрэг байлгах зорилгод хүрэхэд чиглэсэн төв банкны үйл ажиллагаа.
- Германы Бундесбанк /Deutsche Bundesbank: Төв банкны зорилгод хүрэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тэдгээрийн нэг нь үнийн тогтвортой байдал бөгөөд мөнгөний зах зээл дэх хүүгийн түвшин болон эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдлыг удирдахын тулд мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглах замаар хэрэгжүүлдэг.
- Канадын банк: үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг (худалдан авах чадвар) хадгалахын тулд эдийн засаг дахь мөнгө, зээлийг зохицуулах.
- Австралийн нөөцийн банк: мөнгөний зах зээл дэх хүүгийн түвшнийг тогтоох нь эдийн засгийн бусад хүүгийн түвшинд нөлөөлж, зээлдэгч болон зээлдүүлэгчдийн зан байдал, эдийн засгийн үйл ажиллагаа, эцэст нь инфляцийг тодорхойлдог.
- Британника нэвтэрхий толь: засгийн газруудын эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал хүүгийн түвшинг өөрчлөх замаар мөнгө, зээлийн нийлүүлэлтийг удирдах.
- Файнэншл Таймс сонины редакцын толь бичиг: мөнгөний эрх баригчдын өөрсдийн мэдэлд байгаа хэрэгслүүдийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг удирдах шийдвэрүүд: үндсэн хүүгийн түвшнийг өөрчлөх, мөнгөний зах зээлийн үйл ажиллагаа явуулах, банкуудын нөөцийн шаардлагын харьцааг өөрчлөх.
